"Сод-Ээл" ХХК: Зүүнбаян-Улаан сумын нэр бүхий залуучууд манай компанийн нэрээр тендер авсан
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн багш, ажилчдын амьдардаг 22 дугаар байрны дээвэр нурсан талаар олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас хойш 22 дугаар байрны дээвэр, гадна пасад, дотор засвар хийх тендерийг хэд хэдэн удаа зарласан байгаа юм.
Гэвч гүйцэтгэлийн ажил дуусаагүй байхдаа шинээр засварласан дээвэр нь нуржээ. Энэ талаар бид холбогдох албаныхнаас тодруулж, мэдээлэл авлаа.
"Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн манайх хэд хэдэн тендер зарласан. Тус тендерт "Сод-Ээл" ХХК шалгарсан. Уг тендер 50 сая төгрөгийн санхүүжилттэй бөгөөд эхний ээлжид 21 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байсан юм" гэлээ.
Мөн тус сумын засаг дарга Б.Баасантай холбогдлоо.
Тэрбээр, "Хоёр сарын өмнө засварласан байрны дээвэр нураад унасан. Дээврээ тавиад, дотоод заслын ажил хийж байсан. Засварын ажил дуусаагүй учраас сумын комисс хүлээж аваагүй юм. Энэ дээвэр нурсантай холбоотой ажлыг гүйцэтгэсэн байгууллага ирж бидэнтэй уулзсан. Дахин засварлаж, шинээр засаж янзлахаа хэлсэн" гэлээ.
Энэхүү ажлыг гүйцэтгэсэн "Сод- Ээл" компанийн захиралтай холбогдож, мөн тус компанийн талаарх мэдээллийг Opendata.com сайтаас нэмэлтээр авлаа.
Тус компани нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхэлжээ. Өвөрхангай аймгийн сумд болон аймгийн төв дэх сургууль, дотуур байрны барилгын засварыг хэд хэдэн удаа хийж байжээ.
Дээвэр нурсан талаар “Сод-Ээл” ХХК-ийн захирал М.Лхагватогтохтой холбогдож тодрууллаа.
-Зүүнбаян-Улаан сумын 22 айлын орон сууцыг засварлах тендерт шалгарсан. Гэвч тус барилгын дээвэр нурсан байна. Энэ талаар?
-Зүүнбаян-Улаан сумын нь хэсэг залуучууд тус тендерт оролцсон. Надад "Та компанийнхаа бичиг, баримтыг өгч туслаач” гэсэн.
-Компанийн материалаа өгсөн гэж ойлгох нь зөв үү. Ингэж материал өгч болдог хэрэг үү?
-Наймдугаар сард манай компанийн дансанд 21 сая төгрөг орон нутгийн сангаас орж ирсэн. Би мөнгө орж ирсэн даруй ажил хариуцаж хийж байгаа залуугийн данс руу шилжүүлсэн.
-Дээврийн ажлыг дахин засварлах уу?
-Манай компанийн инженер өчигдөр Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Дээврийг дахин шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Ямартай ч орон нутгийн төсвөөс орж ирсэн 21 сая төгрөгийг буцаана.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАВЧАА НЬ БЫСДАГААРАА ЭРГЭНЭЭ ГЭЖ ЭНИЙГ ХЭЛЖ БАЙГААН ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ АЦНУУДЫН ДЭЭВЭР ХИЙНЭ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ИНГЭЭД ЦАВЧАА ХИЙГЭЭРЭЙ ТААНУУД
сайхан шаах юмаа