Нийгэм мэдээ

"ЕБС-ийн 1, 2-р анги болон тусгай хэрэгцээт сургуульд туслах багш ажиллаж байна"

Улсын хэмжээнд 2024 оны 10 дугаар сараас нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлсэн билээ.

Энэ талаар Боловсролын яамнаас тодрууллаа.

Тэрбээр, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч багшийн туслах ажиллуулах талаар заасан. 

Энэ хуулийн дагуу улсын хэмжээнд нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлсэн үүний 12 нь ялгаатай хэрэгцээ бүхий хүүхэдтэй ангид, 16 нь 44 буюу түүнээс дээш хүүхэдтэй бага ангид багшийн туслахаар ажиллаж байна. 

"Нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуульд хоёр багшийн туслах ажиллаж байна. Нэг багшийн туслах нь аутизмтай хүүхэдтэй ангид, нэг багшийн туслах нь Сурагчийн хөгжлийн танхимд тусгай хэрэгцээт боловсрол эзэмшихээр ирсэн хүүхдүүдэд ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа аж.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button