Артист Isabella нүүр будах сургалт нэрийдлээр эмэгтэйчүүдийг луйвардсан уу
Монголын урлаг, соёлын одууд болон охид, бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээж байсан Isabella буюу Б.Алтанзулыг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн хайж эхэлжээ.
Эмэгтэйчүүдэд онлайнаар нүүр будах сургалт явуулдаг бөгөөд сүүлийн саруудад сургалтад суух төлбөрөө төлчхөөд үйлчилгээгээ авч чадахгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна.
Бид сургалтад суух гэж төлбөрөө төлөөд хохирсон эмэгтэйтэй холбогдож, дараах мэдээллийг авлаа.
Хохирогч эмэгтэй А
-Өнгөрсөн жил онлайн сургалтад хамрагдахаар 3 сая төгрөгийн төлбөр төлж бүртгүүлсэн. Намайг сургалтын групп гэх фейсбүүк группт оруулчхаад алга болчихсон. Ямар ч сургалт ороогүй, данс руугаа төлбөр авчхаад л таг болчихсон. Гадаадад сурч төгссөн чадвартай хүн гэж их хүндэлдэг байсан юм. Би одоо сургалт ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн. Энэ талаараа цагдаад гомдол гаргасан. "Хэргийг шалгаж байна, тэр хүн чинь гадаадад байгаа учраас шалгалтын ажил удааширч байна" гэх хариуг сонсоод жил боллоо.
Хохирогч эмэгтэй Б
-Монголд гоо сайхны фестиваль зохион байгуулах санаатай байна. Спонсор хайж байна гэж надтай холбогдсон. Би хэдийгээр өмнө нь энэ эмэгтэйтэй холбогдох хэргүүдийг сонсож байсан ч гэсэн итгэчихсэн юм. Үнэхээр л өмнөх асуудлуудаа шийдээд шинэ зүйл эхлүүлэх нь дээ гэж бодтол үгүй байжээ. Би маш их мөнгөөр туслалцаа үзүүлээд одоо хохирогч болчихсон байна. Ямартай ч цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гаргасан. Ямар нэгэн байдлаар холбогдож, хохирлоо төлүүлнэ гэж бодож байна.
Энэ мэт гомдлууд олон нийтийн сүлжээгээр ганц нэгээр зогсохгүй хөвөрсөөр байна. Үүнтэй холбоотойгоор гомдлуудын талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Эрэн хайж байгаа нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Б.Алтанзул нь "Төгс үзэсгэлэнт aкaдем"-ийг 2014 онд байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Герман улсад амьдарч цаашлаад Арабын нэгдсэн улсын нийслэл Дубай хотод ажиллаж амьдарч байгаа юм. Бид энэ хэргийн талаар дахин мэдээлэх болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ковидоос л эхлээд з�##�илж эхэлсэн дэ, Бүтэн 4жил наадхад чинь з�##�илуулаагүй хүн ховорхон үлдсэн байна, Байрны суг�##�аатай к�##�ендарь зараад тохирлоо явуулаагүй, зарласан сург�##�таа заагаагүй гэх мэт өчнөөн...
Монголчуудаа луйвардахгүй бол болохгүй байсан юм уу !!!!!!
ХОХЬ НЬ !
Олноо чамайг
Ugaasaa luiwarchin shde
Ээж бурханы гэх гаж урсг�##�ын хүүхэн л дээ. Цаад гаж шашин нь яаж дарамт�##�даг юм байгаан. Тэр гаж урсг�##�аасаа Солонгос эртэй гэрлээд явсан. С�##�аад ирсэн. Юу болж байдаг юм бол доо. Багануурын угшилтай хүүхнүүд зарим нь бас эвгүй шүү.
Ихл их мөнгөтэй ул чацгууд гэдэг шиг
ЗА ЁСТОЙ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ТЭНЭГ ЛАЛАРУУД НҮҮРЭЭ МЭХЛЭХЭД СУРГАЛТ АВААД БАЙХДАА ЯАДЫН ТОГООНЫ ХӨӨГӨӨР ХӨМСӨГ СОРМУУСАА ДЭЭД ГУРИЛААР НҮҮРЭЭ УЛААН ХАРАНДААГААР УРУУЛАА БУДААД БОЛООД ИРСЭН ЮМ БИДНИЙ АХМАДУУД ХОХЬ ЧИНЬ ЗА
Анхааруулсаар байхад өөрсдөө дурандаа мөнгөө өгч �##�дчаад ажил ихтэй хүмүүст төвөг удаад ийм гомдлыг хүлээж авахгүы байв�##� болдгүймуу Нийгэмд өөр хийх ажил зөндөө бхд