Нийгэм мэдээ

Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 мянгаар торгоно

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны 1 сарын 17-нд батлагдсан бөгөөд хоёр сарын өмнөөс  буюу есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд буй. 

Уг хуульд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн хажууд архи, согтууруулах ундаа хэрэглэх болон хэрэглэсэн үедээ хүүхдийн орчинд нэвтэрч болохгүй гэх утгатай заалтыг шигтгэсэн байдаг. 

Тодруулбал, тус хуулийн гуравдугаар бүлэгт дараах заалтыг оруулжээ. 

  • 22.8.Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно хэмээсэн байна.

Бид тус зүйл ангитай холбоотойгоор мөрдөгдөж эхэлсэн хугацаа буюу энэ оны есдүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл хэчнээн дуудлага ирсэн талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ оны есдүгээр сарын 01-ны өдрөөс өнөөдрийг хүртэл “хүүхдийн дэргэд архидан согтуурч байна” гэх 10 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Манай байгууллагын зүгээс тухайн дуудлага бүрд хяналт шалгалтыг хийж, зохих хариуцлагыг хүлээлгэн ажиллаж буй” хэмээсэн юм.

Зөрчлийн хуульд энэ төрлийн хэрэг үйлдвэл “хүнийг гурван зуун нэгжтэй /300 мянган төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эхнэрээ зодсон эрийг шийтгэх хуулийн заа лтыг УИХ-ын гишүүд нь эсэргүүцээд "надаас эхлээд хамаг эрчү үд бүгд ялтан болох нь ээ" гэж хасдаг л газар ш дээ, манай Монгол чинь.
Уул нь соёл иргэншилт ертөнцөд бол энэ хуулийн заа лт зөв зүйтэй л юмшүү дээ !

Холбоотой мэдээ

Back to top button