Улс төрийн мэдээ

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч машингүй, ₮733 саяын үнэт эдлэл, ₮1.4 тэрбумын авлагатай

Өчигдөр МҮХАҮТ ээлжит бус хурлаа хийж, шинэ ерөнхийлөгчөө сонгосон.

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогдоод байгаа юм.

Тэрбээр "Цахим байшин" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд СИДАН хоршоо, СМЕТС ХХК, "АрьяаМед" ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлжээ.

Цаашлаад өөрийн орлого 162 сая, гэр бүлийн орлого 85 сая төгрөг гэжээ.

Машингүй, малгүй гэж мэдүүлсэн бол 490 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 733 сая төгрөгийн үнэт эдлэл, 59 сая төгрөгийн хадгаламж, 1.4 тэрбум төгрөгийн авлагатай хэмээн ХОМ-тээ дурдсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 11:57

7 буудлын Дрлжин авгай нэг приустай байхад ядаж ганц приус бүртгүүлээч Төр од оо

Иргэн
Иргэн
11 сар 30, 2024 15:12

АЙМААР ЯДУУ ЖИНХЭНЭ УЛНЫ ГАР БАЙНА САРАНГЭРЭЛ УУРЛАНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button