"Дархан Юнайтед аренаг засах талаар ИТХ хуралдана"
Арав гаруй жилийн турш барилга нь царцаж, зогссон Дархан Юнайтед Аренагийн дээврээс дусаал дуссан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тус аренаг хэзээнээс хэрхэн засварлаж, янзлах талаар цогцолбор хариуцаж буй менежерээс нь тодрууллаа.
Тэрбээр, "Дархан Юнайтед Аренагийн зураг төсөл хамгийн анх 2006 онд гарч байсан. Одоогийн байдлаар барилга гүйцэтгэсэн компани болон захиалагч талууд шүүхийн маргаантай байгаа. 14,15 жилийн өмнө төсөлд анх гарын үсэг зурцгааж байсан байна лээ. Тухайн үед гэрээлсэн компаниудын мэдээлэл олон нийтэд ил гараагүй. Агааржуулалт болон дулааны шугамыг хоёр өөр компани гүйцэтгэсэн гэх мэдээлэл байдаг. Тиймээс энэ тал дээр асуудал гарахад, хаана хандахаа мэддэггүй. Манай цогцолбор таван блокоос бүрддэг. А, Б блок нь спорт цогцолбор.
Бусад гурван блок нь өөр байгууллагын харьяанд байдаг. Манай барилгууд улсын бүртгэлд салж бүртгэгдээгүй. Ус, цахилгаан, дулаантай албан ёсоор гэрээ хийгээгүй.
Одоогоор энэ таван блокийн хэрэглээний төлбөрийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар /ЗДТГ/ хариуцаж байна. Тус цогцолборыг өнгөрсөн сарын эхний долоо хоногт Дархан-Уул аймгийн өмч болж, албан ёсоор шилжиж ирсэн. Энэ сарын 5-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-аар ороод цогцолборыг засварлах, шинэчлэх, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн явуулах зэрэг шийдвэр гарна" гэлээ.
Дархан Юнайтед аренагийн талаар бэлтгэсэн өмнөх мэдээг энд дарж уншина уу.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ ордонг дарханы хүүхэд з�##�уучуудад зориулж улсын төсөвөөр барьсан одоо хувь хүнд өгчихсөн юм бишүү 5 настай хүүхэдтэй сагс үзэхэд том хүний билетээр үзүүлж байна лээ арай их шун�##�уу