Д.Баасанхүү: Дээвэр нурсан гэх сургуулийн сурагчдыг түрээсийн байранд хичээллүүлнэ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн барилгын дээвэр нурсантай холбоотой тус аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Д.Баасанхүүгээс тодрууллаа.
Тэрбээр, "Цогтцэций сумд байх нэгдүгээр сургуулийн барилга нь 1969 онд ашиглалтад орсон. 440 хүүхдийн хүчин чадалтай. Сургуулийн барилгын насжилт удаан, ашиглалтын хугацаа дууссан гэж барилгын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлттэй холбоотойгоор сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Ингэснээрээ цаашид сурагчдын хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэж байна. Одоогийн байдлаас сурагчдын хичээл цахимд шилжсэн. Ийм байдалтай удаан байлгаж болохгүй учраас байр сурагчдыг хэсэгчилж өөр газруудад хичээллүүлж байна. Мөн сумын засаг дарга болон удирдлагуудтай хамтарч ажиллаад Цагаан-Овоо багийн төвийн шинэ барилга болон Мөрөөдөл сургуулийн байранд хичээллүүлэхээр төлөвлөж байна. Одоо энэхүү хуучин барилгыг нурааж, олон хүүхдийн багтаамжтай шинэ сургууль бариулахаар хэлэлцэж байна” гэлээ.
Өмнөх мэдээллийг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барилгыг ялангуяа сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгын чанар мөн засварын чанарыг мэргэжлийн байгууллага жил болгон ш�##�гаж дүгнэлт гарган шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг хийж байх ёстой. Энэ ажлаа хийгээгүйгээс ийм осол гарсан байна.Нийслэлд дээр үед баригдсан олон сургууль байдаг ч ийм асууд�##� гардаггүй нь засварын ажлыг сайн хийдэгтэй холбоотой.