The MongolZ энэ оны эхний тэмцээндээ оролцохгүй

Азидаа дархлагдсан The MongolZ багийнханд энэ оны эхний тэмцээний урилга иржээ. Энэ сарын 23-ны өдөр Данийн Копенхаген хотноо Blast Bounty тэмцээн зохиогдоно. Тус тэмцээн 500 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд нийт 32 баг оролцох юм.
Тэмцээний хувьд "Valve"-ийн дэлхийн чансааны эхний 32 баг уригддаг. Монголын "The MongolZ" баг энэхүү чансааны гуравдугаарт бичигдэж байгаа учир уригдсан боловч оролцохгүй. Учир нь багийн гишүүн М.Азбаяр буюу "Senzu" гараа гэмтээсэн гэнэ.
Уг нь түүнийг орлож дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу "maaRaa"-г тоглоно гэх шуум байсан боловч тоглохооргүй болжээ.
"Blast Bounty" тэмцээнийн дүрэм нь чансаа доогуур багууд өрсөлдөгчөө амлаж, тоглоно. Хэрэв хожвол мөнгөн шагнал хүртэнэ. Харин хожигдвол хасагдана.
Сонирхолтой нь Бразилын "Imperial"-ийн эмэгтэй баг энэ удаад эрчүүдтэй өрсөлдөх аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.