Нийгэм мэдээ

НПГ: "Патрол"-ын жолооч буруугүй нь тогтоогдсон

УЕПГ, НПГ-аас хамтарч, хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлээд буй зарим хэргийн талаар мэдээлэл өгсөн.

Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сард болсон Дүнжингарав худалдааны төвийн уулзар дахь дэлбэрэлтэд "Дашваанжил" ХХК-ийн захирал болон жолооч Ч.Ренцэндорж нарт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар НПГ-аас хэлэхдээ "Тус хэрэгт ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. УЕПГ -ын даргын тушаалаар ч мөн ажлын хэсэг байгуулж, хянасан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар "Дашваанжил"-ын удирдлага, жолооч нар нь хууль болон захиргааны акт зөрчсөний улмаас жирийн иргэн, онцгой байдлын алба хаагч бүхий нийт 7 хүний амь насыг хохироосон, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон.

Улмаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах зэрэг зүйлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Хэргээс үүдэн бусдад 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна" гэлээ.

Харин осол гарахад газ тээвэрлэж явсан машинтай шүргэлцэж харагддаг "Nissan Patrol" маркийн автомашины жолоочийг ямар ч буруугүй гэж үзжээ.

НПГ-аас "Мөрдөн шалгах ажиллагааны явцад найман төрлийн 98 дүгнэлт гарсан. Энэ хүрээнд "Патрол"-ын жолоочийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж тогтоогдсон" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

лбгдржийн мянган нууц хүүхдийн 1 эсвэл өөрийгөө баригдах үед жихад хийж биеэ золиослох тэжээсэн нэртийн 1 байх, муу юмандаа дэндүү хорон илжиг

Зочин
Зочин

Хүмүүс яагаад эгнээгээрээ эргэж байсан автомашины жолоочийг буруутгууд байдаг юм бол. Түүний оронд таны хүүхэд байсан бол гэж бодоод үз дээ

Иргэн
Иргэн

Наад новш чинь том тэрэгний жолооч сигналдаад байхад нь жаахан урагшлаад өгчихсөн бол яах ч үгүй байсан нь хэнд ч тодорхой байгаа ш дээ. Энэ мэтээр новшнуудаа хаацайлаад өнгөрөх юм байна л даа.

Зочин
Зочин

Зүгээрээ, үнэнийг эцэслэн шийдвэр гарган мөрдүүлдэг газар бий.

Холбоотой мэдээ

Back to top button