Нийгэм мэдээ

Цагаан зудтай 23 сум байна

Цаг уурын байгууллагаас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 6 аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байгаа тухай мэдээлэл өглөө.

  • Баян-Өлгийн Сагсай,
  • Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг,
  • Ховдын Дарви,
  • Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац,
  • Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут,
  • Сэлэнгийн Хүдэрт цагаан зудын. 

Харин Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Булган, Увсын Бөхмөрөн, Завхан, Давст, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Алтай, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Баянтэс, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Бууцагаан, Жаргалант, Заг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дархан-Уулын Хонгор, Дундговийн Адаацаг, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байна.

2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр, улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал, үүнээс 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмээ, 24.5 сая хонь, 22.9 сая ямаа тоологдов.

Оны эхний тоологдсон малын 14.5 хувь буюу 9.4 сая том мал 2024 онд зүй бусаар хорогдлоо. Нийт хорогдсон малын 33.1 мянга (0.4%) нь өвчнөөр хорогдсон байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 5.0 сая , ямаа 3.0 сая, үхэр 800.1 мянга, адуу 558.9 мянга, тэмээ 11.2 мянгаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 31.6 хувийг ямаа, 53.8 хувийг хонь эзэлж байна.

Иймд малчид зудын эрсдэлээс сэргийлж дулаан байр, өвс тэжээлийн нөөцөө сайн бүрдүүлэхийг зөвлөж байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button