Нийгэм мэдээ

"Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль" сэдвээр хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

9:00 цагт: Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” хэлэлцүүлэг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль” сэдвээр болно.

9:30 цагт: Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц үйл ажиллагааг нэвтрүүлэх сургалт Улаанбаатар зочид буудлын “Улаанбаатар Event hall”-д болно. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцоно.

11:00 цагт: Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны тухай хэвлэлийн хурал Яармагийн Хангарди ордонд болно.

15:00 цагт: Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн хоёр давхарт нээнэ. 

-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button