Нийгэм мэдээ
"Охин минь алга болоод хоёр хоног өнгөрч байна"

14 настай сурагч охин хоёр хоногийн өмнө буюу /2025-01-27/-ны өдөр хичээлдээ явна гэж гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна.
Энэ талаар түүний аав Баярбаттай холбогдон тодруулахад "Миний охин Б.Нандин-Эрдэнэ гэрээсээ гарч сураггүй болоод 72 цаг өнгөрөөд байна. Бид цагдаад мэдэгдсэн ч одоог хүртэл сураггүй байгаа юм.
Гэрээсээ гарахдаа хөх өнгийн "North face"-ийн куртик, хар ноосон өмд, сурагчийн юбка, бор шаргал богино түрийтэй гуталтай гарсан. Иймд охиныг минь харсан даруйдаа 89776121, 80876121 утасны дугаараар холбогдож, мэдээлэл өгөхийг хүсэж байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвийдээ нялх хүүхэд хааччихаваа монголын цагдаа ажиллаачээ эсэн мэнд олдоноо хөөрхий охин
14 настай гэдэг чинь алга болоод байхааргүй л нас шүү дээ. Аав ээжтэйгээ муудалцаад л гарсан байхдаа. Цагдаа аав ээжийг нь сайн байц, мөрд. Гэр бүлийн асуудал байх өндөр магадлалтай.
Ашгүй дээ, ашгүй!!! Ёоё!