Нийгэм мэдээ
Л.Байгаль: Менингококкт халдвартай гурван настай хүүгийн бие маш хүнд байна
Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, зарим сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс цахим хэлбэрт шилжүүлээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор, Налайх дүүргийн онцгой комисс, дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийлээ.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль, "Менингококкт халдвараар өвчилсөн 3 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа. Ойрын хавьтлын зургаан хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан учраас тусгаарлалтаас гаргах шийдвэрийг гаргасан.
Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Эхний ээлжид хоёр сургууль, нэг цэцэрлэгт хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн" гэлээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.