Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв

2025 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
05-нд нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хагаст, 09-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр, 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намсрай зурхайч хавар болчихсон гээд байсан юу болвоо хөлдөж үхлээ???
Тэрбиш гуайн зурхайг дагасан нь зөв байжээ.
Урин дулаан цаг ирээгүй, хүйтэн айсуй