Нийгэм мэдээ

Тодруулга: Ирэх намар I ангийнхан мэдээлэл зүй үзэж, III ангийнхан англи хэл үзнэ

Одоогийн байдлаар 1-5-р ангийн сурагчид нийтдээ арван хичээл үздэг. Тэгвэл ирэх хичээлийн жилээс эхлэн энэ тоог цөөлж ес болгох талаар төлөвлөж эхэлжээ.

Энэ талаар Боловсролын үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэлээс тодрууллаа.

Тэрбээр, "Нэгдүгээр ангийн сурагчдад компьютерын ухааны хичээлийг заана. Мөн гуравдугаар ангиас эхлэн англи хэлний хичээлийг заах төлөвлөгөөтэй. Ингэхдээ хүн ба байгаль, хүн ба орчин, хүн ба нийгэм гэх хичээлүүдийн агуулгыг нэгтгэнэ. Нөгөөтээгүүр сурагчдын сурах бичгийг сургууль дээр ашиглах болон гэртээ ашиглах зэргээр ангилж, сурагчдад хэрэглүүлнэ. Бас сурах бичгийн боловсруулалт дээр шинээр маш олон нэмэлт өөрчлөлт орж, чанаржуулж байна. Үүнийхээ хүрээнд хэд хэдэн хичээлийг нэгтгэх төлөвлөгөөтэй” гэлээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын сурах бичгийн талаар мэдээлэхдээ, “Сурах бичгийг сайтар чанаржуулж, монгол зураачийн зургийг хэвлэнэ” гэсэн юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button