Нийгэм мэдээ

Арабын "Швейцарь" гэгддэг Оманы Султант улсад Б.Батцэцэг сайд хариу айлчлал хийж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Оманы Султант улсад айлчилж байна.

Өнгөрсөн жил тус улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайди манай улсад айлчилсан юм. Үүний дараах урилгыг хүлээн авч, хариу болгон Б.Батцэцэг сайд энэхүү айлчлалаа зохион байгуулж байгаа аж.

Гадаад хэргийн сайдын түвшний ийм хариу айлчлал Оманы Султант улсанд ийнхүү 30 орчим жилийн дараа хийгдэж байна. Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Харин айлчлалын үеэр Оманы Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Сайд нарын зөвлөлийн асуудал эрхэлсэн Шадар сайд, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих сайд болон Оманы хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай тус тус уулзалт хийхээр төлөвлөөд буй.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр сүүлийн жилд эрчимжиж буй хоёр улсын харилцааны эрчийг хадгалах, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож байгаа аж.

Оманы Султант улс 4.6 сая хүн амтай. Исламын шашны ибадит урсгал зонхилдог цор ганц орон юм байна. Исламын нэгдмэл хэмжээгүй эрхт хаант засагтай, султан, хунтайжаар удирдуулдаг. Харин хууль тогтоох байгууллага нь дээд, доод танхимтай. Оманы газар нутгийн 82 хувь нь Арабын цөлийн хэсэг аж.

Оман нь дэлхийн хамгийн аюулгүй газар гэж тооцогддог бөгөөд Дорнодын "диваажин", тэр ч байтугай Арабын "Швейцарь" гэж нэрлэдэг. Иргэд нь хамгийн баян, жаргалтай, хар ажлыг зөвхөн цагаачид хийдгээр тус улс нэлээд анхаарал татдаг байна.

Г.САНСАРМАА

           

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бид нар баялагтай мөртлөө ядуу амьдарна вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hul tolgoi ni oldohgui olon huduuniihnuur udirduulhaar hu tiim bgn. Manai huduuniihun odoo unheer amjihgui chireregdeed bgaagaa daanchig uhaarahguimdaa

Бүгдээрээ Оман шиг болох юмсан
Бүгдээрээ Оман шиг болох юмсан

Монголын иргэд ажлаа өдөртөө нэг их зовохгүй хийгээд улсаасаа баялгын мөнгөө аваад л бүх хар ажил, гэрийн ажлаа эд нар шиг гадаадуудаар хийлгээд амьдрах юмсан. Бие биенээ хайрлавал хайр л ирдэг гэдэг. тэгээд ч сул мөнгө аваад ажил хийхгүй гэж бодож байгаа хүмүүс байвал үгүй шүү, үгүй. гол нь хүн бүр өөр өөр хүсэлт тэмүүлэлттэй. түүнд хүрэхийн тулд дургуй ажлаа, амьдралд нь огт хүрэхгүй цалин авч, 6-ээс дээш буудал /автобус нь 5 минут тутамд ирдэггүй, ирсэн ч багтддаггүй/ хол газраас очин байж хийдэг. Тиймээс хүн ажил хийх дургүй байдаг шалтгаан нь тэр. Дээр нь манай улсын иргэд сайхан амьдрах эрхтэй. Тиймээс хар ажлаа өөр бусад азиуудаараа хийлгээд өөрсдөө жижиг бизнесүүдээ эзэмшээд амьдрахад болохгүй гэх газаргүй. гол нь цөөхөн гэр бүл хамаг баялгийг авахыг зогсоох хэрэгтэй. Одоогийн Засгийн Газар ядаж хамаг баялгийг цөөхөн гэр бүл эзэмших гэж байгааг зогсоох оролдлогыг хийж байгаа нь сайн хэрэг. иргэн баян бол улс баян.

Холбоотой мэдээ

Back to top button