Нийгэм мэдээ
"Бурханы хүү" Б.Баярбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан лайв бичлэг хийдэг Б.Баярбаатарт холбогдох зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүхээс анхан шатны шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, иргэн Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх шалтгаанаар нэгдүгээр сарын 10-ны өдөр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байдаг. Харин анхан шатны шүүхийн тус шийдвэрт гомдол гаргаснаар түүнийг цагдан хорьсноос тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлж, түүнийг сулласан юм.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.