18 хүрээгүй хүүхэд суррон унавал эцэг эхийг нь 200 мянгаар торгоно

Замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унавал 200 нэгж буюу 200 мянган төгрөгөөр торгоно.
Замын хөдөлгөөний дүрэмд насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унахыг хориглосон байна. Цахилгаан дугуй А ангилалд багтдаг учраас 18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унахыг анхаарууллаа.
Харин 0-10 хүртэлх насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар харгалзах хүнтэйгээр хүүхдэд зориулсан унадаг дугуй унаж болохыг дээрх дүрэмд мөн заасан. Үүнээс гадна
- 10-14 насны хүүхэд явган хүний зам болон зориулалтын унадаг дугуйн зам дээр зорчих бол 14 наснаас дээш насныхан унадаг дугуйн зам, авто замын баруун хөвөөгөөр зорчино
- 16-гаас дээш насныхан мопидоор зорчих боломжтой бол цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй унах бол А ангиллын үнэмлэх шаардаж байгаа.
ТЦА-д насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж, бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байгаа аж. Иймд, зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 200 нэгжээр торгох юм. Хэрэв осол аваарт хүүхэд өртөж, бэртсэн бол гэмтлийн зэргээс хамаарч эцэг эх, асран хамгаалагчийг иргэний хариуцагчаар татах тохиолдол гарч байгааг албаныхан онцлож байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөө орон нутаг арай ялгаатай болгомоор юм замын ача�##��##� багатай бүс нутагт 14 наснаас дээш хүүхэд цахилгаан дугуйг А үнэмлэхтэй унадаг болгомоор юм