Нийгэм мэдээ

Дарханы залуу гэр бүл Монгол орноо тойрон аялж байна

Дархан-Уул аймгийн залуу гэр бүл 21 аймаг, 330 сумыг тойрон аялахаар өнгөрсөн сарын 8-ны өдөр замд гарчээ.

Нийт 57 мянган км замыг туулахаар төлөвлөсөн тэд Өвөрхангай аймгийн Бүрд сумаас гараагаа эхлүүлж, арав гаруй сумдаар тойрчээ. Тэд гурав хоногийн өмнө Бат-Өлзий суманд очсон байна.

Цаашлаад Баянхонгор, Говь-Алтай, Ховд гэсэн маршрутаар явж, ирэх зун баруун аймгаар явж дуусгах аж. Тэднийг очсон газар бүр халуун дотноор хүлээн авч, хэрэгцээт зүйлсээр тусалж дэмжин, машиных нь бензинийг хийж, дурсгалын зүйлс гардуулан өгч байгааг "21 аймаг 330 сумын аялал" цахим хуудсандаа хуваалцсан байна.

Хоёр жилийн өмнөөс аялалдаа бэлдсэн тэд "Hais" брэндийн машиныг сонгон доторхыг нь зурагт, радио, хөлдөөгч, ор зэргээр тохижуулжээ. Б.Энхболд, Ц.Алтанчимэг нар аяллынхаа явцад 21 аймаг, 330 сумын ойн медалийг цуглуулж, Монгол орны танин мэдэхүйн ном бүтээх зорилготой аж.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ттhgy
Ттhgy

Миний мөрөөдөл ийм л бсан даа. Зүтгэлтэй мундаг залуус бна. Аян замын ерөөл хайрлая. Аз жаргалтай, олз омогтой, аюулгүй сайхан аялаарай! Амжилт дүү нар минь

Холбоотой мэдээ

Back to top button