Нийгэм мэдээ

Эд хөрөнгөө бусдад залилуулсан иргэн Прокурорын байранд өөрийгөө шатаахыг завдсан байна

Хоёр хоногийн өмнө буюу /2025-04-07/-ны өдөр 31 настай эрэгтэй Б Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын уулзалтын өрөөнд бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаахыг завдсан байна.

Тодруулбал, өөрийгөө шатаахыг завдсан тус иргэн эд хөрөнгөө бусдад залилуулсан хохирогч байсан бөгөөд уг өдөр хяналтын прокурортойгоо уулзах хүсэлттэй орсон бөгөөд хохирлоо хурдан барагдуулах, холбогдогчийнх нь хэргийг шуурхай шийдвэрлэх шаардлага прокурорт тавьсан нь энэ байжээ.

Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд цээж, мөрөндөө түлэгдсэн шархтай ГССҮТ-ийн харьяа эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна.

Монгол Улсын хэмжээнд эхний гурван сарын байдлаар 14416 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 мянгаар буюу 44.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл гэмт хэргийн дийлэнх буюу 12311 нь хөнгөн, 2105 нь хүнд гэмт хэрэг эзэлж байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийг аймаг, нийслэлд харьцуулсан инфографик

Үүнээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар заалтад хамаарах Залилах гэмт хэргийн гарал Монголд тэргүүлж байна. Тодруулбал, эхний гурван сарын байдлаар залилах гэмт хэрэг 4466 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 53.8 хувиар буюу 1563-аар нэмэгджээ.

Иймд бусдад эд хөрөнгөө залилуулахгүй байхад анхаарахыг албаныхан сануулж байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өчнөөн хүний байр орон сууц залилаад эрэн сурвалжилж байгаа гэдэг хэдэн жил болсонч барисанч юм байхгүй залилангаа үргэлжлүүлээд явж байгах

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Дэл
Дэл

Манай цагдаа прокурорынхан юм хараад мэдээжийн хэрэг дээр хөдлөж өгөхгүй шүү дээ тэгээд шүүхийн шийдвэрийнхэн шүүхийн шийдвэр гарсан байхад биелүүлнэ гонжийн жоо шүү дээ

Судлаач иргэн
Судлаач иргэн

Баялагийн хараал гээч юм болоод байна. Төрийн толгойд гарсан дарга нар олон миллиард доллар хулгайлах л ажилтай хоорондоо хулгайгаа булаацалдаад завгүй байх юм..төр засгийн ажил маш сул ажилаа мэдэхгүй хийхгүй болхоор л гэмт хэрэг луйвар дээрэм гаараад байна...

Эрдэнэ
Эрдэнэ

Арга нь барагдсан арын хаалгагүй хүн байх даа

Зочин
Зочин

Setgeliin hatgui g####i we

Холбоотой мэдээ

Back to top button