Нийгэм мэдээ
"Автомашинд мөргүүлсэн хүүгийн шилбэний яс хугарсан, тархины гэмтэлтэй гэж оношлогдсон"
БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хүүхэд дайруулсан зам тээврийн осол ослын бичлэг өчигдөр /2025.04.08/ цахим орчинд тавигдсан.
Тухайн хүүхдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ын эмчээс тодруулахад, "Тухайн хүүхэд маань хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлзүйн оношоор шилбэний ясны хугаралтай, тархины гэмтэлтэй гэж оношлогдсон. Эмч нарын зүгээс авч болох бүх арга хэмжээг авч байгаа ба тархины гэмтэл тогтоох нарийн шинжилгээ хийгдэж, шилбэний ясны бэхэлгээ хийх мэс засал хийхээр төлөвлөж байна" хэмээн мэдэгдлээ.
Т.ӨЛЗИЙМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Балиар хог вэ хүүхэд дайрдаг
Гарцан дээр хүүхэд дайрдаг алуурчинг хэрхэн шийтгэж, энэ төрлийн алуурчдад ямар арга хэмжээ авч байна
Тэрмуу дайрсан жолооч гичийг бүх насаар нь жолоодох эрхийг нь хасаж шоронд нь хийнэшүү