Нийгэм мэдээ

Маргааш, нөгөөдөр нийт нутгаар цасан шуурга шуурна

Маргааш болон нөгөөдөр болох цасан шуурга болон хүчтэй салхины аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Цасан шуурга: Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, Дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр, Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

Хүчтэй салхи: Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, Дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурах юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2025 18:20

Огноогүй юм бичээд л байх юм аа ! Хэзээний юм бэ ?

Зочин
Зочин
4 сар 13, 2025 20:00

3хонгийн дараа биш өмнө х өдөр өгвөл ямар уу

Зочин
Зочин
4 сар 14, 2025 08:14

On sar odrig ni bich oh bwal

Холбоотой мэдээ

Back to top button