Нийгэм мэдээ
Дата: СХД 642 саяар эзэнгүй 26 мянган нохой, муур устгана

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 26 мянга 766 эзэнгүй буюу золбин нохой муурыг устгуулах тендер зарлажээ.
Тодруулбал, тухайн тендерийн өртөг нь 642 сая 400 мянган төгрөг ба сар бүр 1900-2300 тооны нохой, муурыг устгах заалтыг тендертээ тусгажээ.
Нэг нохой, муур устгах үнийн тариф 24 мянган төгрөг. Анчин өөрийн эзэмшлийн зөвшөөрөлтэй хоёр буутай байх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх зэрэг шаардлагыг тус тус тавьсан байна.
Уг тендерийг 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авна.
Тендерийн материалтай ЭНД дарж танилцах боломжтой.
Т.ӨЛЗИЙМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль гарчаад байхад устгах гэсэн адгийн харгислалаа больмоор юм үржил хах мэс засла хийлгээяээ
үржүүлэг хийж зардаг хүмүүсийг болиулаачээ. Спей, заслага хийгээчэээ
ЯАСАН ИХ ҮНЭЭР ХОРООЛГОДОГ ПЯЗДАГУУД ВЭ? НАДАД 64 САЯЫГ ӨГӨХӨД БИ 7 ХОНОХОД НЭГ Ч МУУР НОХОЙГҮЙ БОЛГОНО
Та бүхэн гудамд байгаа гэмгүй амьтдыг биш зах уулаар байгаа зэрлэгшсэн амьтдыг анхаарч ажиллах ёстойм бишүү, амраар нь хөөрхий гэмгүй сул доройг буудаж алаад, хомроглон устгаад байх юм, болиочээ.