Нийгэм мэдээ
336 дугаар цэцэрлэгийн авто зогсоол

ХУД-ийн 336 дугаар цэцэрлэг өнгөрсөн намраас эхлэн сурагч хүүхдүүддээ зориулан бяцхан зогсоолтой болжээ.
Хүүхдүүд цэцэрлэгт ирэхдээ, скүүтер болон унадаг дугуй унаж ирдэг бөгөөд тэднийг байрлуулах талбай гаргажээ. Ингэхдээ өглөө болгон цэцэрлэгийн жижүүр хүүхдүүдийн дугуйг хүлээн авч, бүртгэж, байрлуулдаг байна.
Ингэснээр хүүхдүүдийн дугуй алга болохгүй бөгөөд, цэцэрлэгийн ойр хавь цэгцтэй байдаг байна.
Энэ талаар тус цэцэрлэгээс тодруулахад, "Өнгөрсөн намраас манайх ийм зогсоолтой болсон. Энэнд эцэг эхчүүд ч их дуртай байдаг. Цаашдаа цэцэрлэгийнхээ эргэн тойронд илүү хөөрхөн юмс санаачилж хийнэ" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ автомашины зогсоол та нартай амжилт өүтээл ерөөе.