Нийгэм мэдээ

Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт ерөнхийлөгч оролцож байна

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо болж буй Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

9:00 цагт: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Холидей Инн зочид буудалд болно.

9:30 цагт: ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлоочид уригдан тоглож буй "Жизель" балетийн талаар УДБЭТ-д мэдээлэл өгнө.

10:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир, Ч.Ундрам, П.Сайнзориг нар гадаад зээллэгийн ашиглал, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө. 

11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

14:00 цагт: XX зууны монголын хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны томоохон баримт болох “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно.

-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Д.Баатар
Д.Баатар

Фашизмыг нухчин дарсан ялалтын түүхэн 80жилийн баярын талаар ямарч арга хэмжээ авахгүй дүлий дүм оргиж суугаа төр засагт ичиг ичиг

Холбоотой мэдээ

Back to top button