Нийгмийн

Ухань хот дахь Монгол оюутны холбооноос мэдэгдэл гаргалаа

2019 оны нэгдүгээр сараас эхлэн Ухань хотод дэлгэрсэн уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь:

2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна.

Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.

Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны 12 сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирж, Корана вирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны 1-р сард 70 орчим Монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улсруу амарч, аялахаар явсан байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын том 6 сургуульд 30 гаруй Монгол оюутан залуус байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад маань ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна.

Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна.

Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалья.

БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо.
2020.01.23

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 25, 2020 00:04

ГХЯ-наас илүү мэдэгдэл хийсэн байна. Мундаг байна з�##�уус...

Болд
Болд
1 сар 27, 2020 08:35
Reply to  Зочин

Тийм байна !

Зочин
Зочин
1 сар 25, 2020 10:18

дүү нар тэндээ шингэхийг бодоорой энэ жилдээ эх орон руугаа ирээд дэмий биздээ

эллэ
эллэ
1 сар 31, 2020 13:44
Reply to  Зочин

ямар хөгийн бодолтой новш вэ

Зочин
Зочин
1 сар 27, 2020 07:14
Reply to  Зочин

Yaasn muuhai hvmvvs wee

Зочин
Зочин
1 сар 26, 2020 02:18
Reply to  Зочин

hhaha

Зочин
Зочин
1 сар 25, 2020 12:46

2019 оны 1сараас эхлэн гэнэ үү... андуурчихав уу? �##�ь эсвэл бүтэн жилийн өмнө дэлгэрч бсан өвчин юм уу? хариуцлагатай мэдэгдэл хийгээч дээ

Зочин
Зочин
1 сар 27, 2020 11:21
Reply to  Зочин

Surtei amisgaa be tegeel zuv oilgochooch chi on sar aldaal biz!

Зочин
Зочин
1 сар 25, 2020 14:27
Reply to  Зочин

Харин тийм би бас гайхаад л байна

Эгч авгай
Эгч авгай
1 сар 25, 2020 22:08

Дүү нар иргэний үүргээ ухамсарлаад наашаа нэг их бүү яараарай! Жилийн дараа асууд�##� шийдэгдсний дараа тавтай морил
Энд нэг дэлгэрвэл сүйрэл

Зочин бна
Зочин бна
1 сар 26, 2020 12:34

Хахаха өвчний шинж тэмдэггүй эрүүл бол ирсэн дээр юу гэж л тэнд улам эрсдэлтэй газар байх вэ дээ сонин юм ярих юм

Zondoo hun irsiim bndaa.
Zondoo hun irsiim bndaa.
1 сар 25, 2020 23:56

Zondoo hun irsiim bndaa.

Зочин
Зочин
1 сар 26, 2020 20:30

Та хэд оноос өмнө нутагтаа ирчихгүйдээ одоо ирнэ гэхээр чинь 3 сая иргэнээ яахын гэдэг асууд�##� гараад бна

Холбоотой мэдээ

Back to top button