Үйл явдал: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үйл ажиллагаа эхэлнэ
Өнөөдөр |2026.09.04| болох үйл явдлын тойм.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал үргэлжилнэ.
10:00 цагт: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.
11:00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал Соёлын төв өргөөнд болно.
12:00 цагт: “Дэлгэцийн зөв зохистой хэрэглээ дижитал хэрэглээний соёл түгээх. Та хэтрүүлж байвал хангалттай” сэдвийн дор эерэг нөлөөллийн аяныг залуучууд санаачлан эхлүүлж байна. Аяны нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.
12:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Тайвань, Япон, Чех, Азербайжаны нутгийн болон үндэсний хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн “Foodex Mongolia” олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ.
12:30 цагт: Монголын үндэсний бөхийн холбоо цаг үеийн асуудлаар Монгол бөхийн өргөөнд мэдээлэл хийнэ.
Орон нутагт:
Өвөрхангай: Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” 10:00 цагт Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд болно.
Үзэсгэлэн:
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.
-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.
-Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болж байна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.