НИЙГЭМ

Гавьяат тамирчин Н.Бүргэдаа 108 хонь бэлэглэхээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлахаа амласан. БНХАУ-д хандивлахаар амласан 30 мянган хонийг цуглуулах аянд монгол түмэн нэгдсээр байгаа билээ. Өчигдөр л гэхэд ганцхан өдрийн дотор хандиваар 11 мянган хонь цуглараад буй.

Эл аянд самбо бөхийн дэлхийн хошой аварга, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа нэгджээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан 108 хонь бэлэглэхээ илэрхийлэв.

Н.Бүргэдаа энэ тухай “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа. Сар шинийн мэнд. Сайхан шинэлэв үү. Айлчлал нь амжилттай болсонд талархал илэрхийлж Бүргэдаа ах нь 108 хундан цагаан хонь далайд дусал нэмэр болгох үүднээс бэлэглэе. Ямар шугмаар хэнд, яаж хандаж өгөх вэ” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button