
Богд уулын дархан цаазат газар хөл хорио тогтоон, гуравдугаар сарын 2-ныг хүртэл тэнд аялал хийх, явган алхахыг хориглосон билээ. Энэ дагуу Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан өндөржүүлсэн бэлэн байдалд, 24 цагаар ажиллаж байгаа юм.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэдний ажлыг үүрийн 04.00 цагт гэнэт шалгажээ. Тэгэхэд нь улсын байцаагч Одхүү, Барайшир нар хариуцлагатайгаар хийж байсань нь талархсанаа илэрхийлжээ.
Энэ тухай тэрбээр цахим хуудсандаа “Хариуцсан ажилдаа ѳѳриймсѳг эзэн байх шиг чухал зүйл үгүй! ТХГ-ын улсын байцаагч Одхүү, Бариашир нар үүрийн 04 цагт хариуцлагатай ажиллаж байгаад чин сэтгэлээсээ талархаж, бахархав. Амжилт залуусаа” гэжээ.