“БНСУ-д монгол иргэн коронавирусээр халдварлаад эдгэсэн”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өчигдөр БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Хоёр монгол иргэн коронавирус туссан” гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг бид шалгасан. Юуны өмнө Монгол Улсын иргэн эрүүл саруул байгааг онцолъё. БНСУ-ын талаас албан ёсны мэдээлэл авахаар ажилласан.
Тэгү хотод амьдардаг, 28 настай, Монгол Улсын иргэн Б хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч, эмнэлэгт ханджээ. Тухайн сарынхаа 27-нд шинжилгээнийх нь хариу гарч, коронавирусийн халдвар авсныг нь тогтоож.
Вирусийнх нь хэмжээ бага байсан тул нэг удаагийн туслын эмчилгээ хийлгэснийхээ дараа гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж. Тэгээд гуравдугаар сарын 6, 7-нд хоёр удаа давтан шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан байна. Одоо тухайн иргэн эрүүл байгаа” гэлээ.












Өдий болтол бидэнд хэлдэггүй яасан айхтар хүн бэ?
хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч, эмнэлэгт ханджээ. Тухайн сарынхаа 27-нд шинжилгээнийх нь хариу гарч, коронавирусийн халдвар авсныг нь тогтоож
Халдварлаад эдгэсэн өө тийм үү гээд л байцгаах уу
Солонгос бүр Италиас хүмүүсээ авахгүй гэсэн шийдвэр гаргасан байналээ.