ДЭЛХИЙ

Хятадад нэгэн эр хантавирусийн улмаас нас баржээ

БНХАУ-ын Юнань мужийн нэгэн эр өчигдөр /2020.03.23/ хантавирусийн улмаас нас баржээ.
Тодруулбал, Тэрбээр Шандон муж руу ажилдаа автобусаар зорчиж явахдаа нас барсан байна. Мөн түүнтэй хамт зорчиж байсан 32 хүнийг хяналтад авч, шинжилгээ хийж буй аж.

Хятад эр нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тарсны дараа хүмүүс айж дахин өөр нэг коронавирус үүсэх вий гэсэн айдаст автаад байна. Харин мэргэжилтнүүд ард иргэдийг тайвшруулан зөв мэдээлэл өгөхөөр хичээж байна.

ХАНТАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ

Хантавирус нь коронавирус шиг агаар дуслын замаар халдварладаггүй. Уг вирус ихэвчлэн мэрэгч амьтад болон ихэвчлэн хархнаас хүнд халддаг байна. Амьдардаг орчны ойролцоо мэрэгч амьтан үүрлэсэн бол уг вирусээр өвчлөх эрсдэлтэй аж.

Мөн хантавирус хүнээс хүнд халдсан тохиолдол маш ховор. Хүн мэрэгч амьтны ялгадас, хөеө зэрэгт хүрсэн гараараа нүд, ам, хамартаа хүрснээр халдвар авдаг учир хүнээс хүнд халдах тохиолдол маш бага байдаг гэнэ. Өмнө нь Чили болон Аргентинд халдвартай хүнтэй ойр байсан хүнд халдсан гэх цөөн баримт бий.

Хантавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, гэдэс өвдөх, толгой дүүрэх, даарах, гүйлгэх болон бөөлжих, базлах гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой асуудал үүсэх шинж тэмдэг илэрдэг байна. Харин сүүл үедээ уушги шингэнээр дүүрч, амьсгал богиносох шинж тэмдэг илэрдэг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: economictimes.com

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-24 21:33

Бас ямар юмаа бичиж хүмүүсийн сэтгэл санааг үймүүлээд байгаа юм дээ энэ хэцүү цагт ийм мэдээ мэдээлэл бичихгүй байж болдогүй юм уу...

Зочин
Зочин
2020-03-24 22:53
Reply to  Зочин

Uridchilan sergiileh jurmaar bichij bna.Hrwe bichegui bsn bol bichihgui ysn ym gh uu?
yrn ta nriig taiwn bailgna gd hmg ymaa nuugd bj bhuuu teee ahahaah

Холбоотой мэдээ

Back to top button