Нийгмийн
Д.Нямхүү: Халдвартай нэг иргэнийг эмчлэхэд өдөрт 800-гаад мянган төгрөг зарцуулж байна

Монгол Улсад коронавирусийн халдвар авсан 11 дэх тохиолдол бүртгэгдсэн талаар өнөөдөр ЭМЯ-ны хурлын үеэр албан ёсоор мэдээлсэн. Эдгээр иргэдийг ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.
Ковид-19 туссан иргэдийг эмчлэхэд өдөрт хэдэн төгрөг зарцуулж байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад “Хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг иргэнд өдөрт дунджаар 800-гаад мянган төгрөг зарцуулж байна. Яагаад гэвэл халдвар авсан нэг иргэнийг сувилагч, асрагч, үйлчлэгч, эмч гэх мэт долоон хүн эмчилж байгаа.
Тэгэхээр нэг баг долоон хүний бүрэлдэхүүнтэй гэсэн үг. Тухайн иргэний өрөө рүү өдөрт хэдэн ч удаа орж гарах шаардлага гарна. Тухайн эмчийн мэдрэмж, асаргаа, сувилгаа, эмчилгээнээс шалтгаалж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.