Нийгмийн

ХУУЛЬЧИД: Засгийн газар огцрох БОЛОМЖГҮЙ

Сүүлийн хоёр хоног нийгэмд ХОЁР сэдэв дээр эргэлзээ, талцал маргаан үүсээд байна.

Эхнийх нь “Одоогийн Засгийн газар огцорч, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, шинэ бүтцээ өргөн барих ёстой” гэдэг байр суурийг зарим хуульчид илэрхийлээд буй. Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.Үүнээс өмнө Засгийн газар огцрох ёстой гэдэг асуудал хөврөв. Засгийн газрын Хууль эрх зүйн газрын дарга асан, хуульч Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгч, хуульч Ч.Өнөрбаяр хэвлэлийн хурал хийж энэ тухай хөндсөн.

Хоёрдох нь, Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулж төсвөө хэмнэхийг уриалсан. Энэ дагуу сонгууль хойшлох уу, үгүй юу гэдэг маргаан үүсэв. Улмаар Ерөнхийлөгч эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэж ийм уриалга гаргасан гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Нийгэмд үүсээд буй ХОЁР эргэлзээ, маргааны талаар хуульчид ямар үзэл бодолтой байгаа, хэрхэн дүгнэж байгааг бид сонслоо. Хуульчид дараах тайлбарыг хэлж байна.

-Б.МЭРГЭН: ЧУУЛГАН ЗАВСАРЛАСАН ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ЭРХТЭЙ-

“Веритас Партнерс” фирмийн гүйцэтгэх захирал, Хуульч Б.Мэргэн: “Ерөнхийлөгчийн уриалга эрх зүйн хүчин чадалтай баримт бичиг биш. Ингэвэл зүгээр юм биш үү гэсэн санал, санаачилга юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар онц байдал зарлах онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгууль хойшилно гэсэн зохицуулалттай. Өөрөөр хойшлох үндэслэл байхгүй. Мөн онц байдлын тухай хуульд зааснаар ч “Хэрэв Үндсэн хуульд заасан онц байдал бий болсон тохиолдолд онц байдал зарлахаас бусад тохиолдолд иргэдийн улс төрийн эрхийг хасах буюу сонгох, сонгогдох эрхийг хойшлуулах, цуцлах боломжгүй” гэх утга бүхий заалт бий. Товчхондоо онц байдал зарласан тохиолдолд л сонгууль хойшилно.

УИХ-ын чуулган хуралдаж байгаа тохиолдолд хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар онц байдал зарлах боломжтой. Харин УИХ-ын чуулганы амарчихсан буюу чөлөөт цагт онц байдал зарлах эрх Ерөнхийлөгчид бий. Харин УИХ 24 цагийн дотор хуралдаж батлах уу, цуцлах уу гэдгээ шийддэг хуулийн заалттай. Эцсийн дүндээ онц байдал зарлах эрхтэй ганц субъект нь УИХ өөрөө юм. Онц байдал зарлачихвал сонгууль хойшилно” хэмээн тайлбарлалаа.

-Д.СҮНЖИД: ЭЦЭГ ХУУЛИЙН ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАЖ БАЙЖ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ҮНДЭСЛЭЛ БҮРДЭНЭ-

Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид: “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах заалтыг оруулж өгсөн. Хэрэв УИХ Засгийн газрыг хангалттай ажиллахгүй байна гэж үзвэл огцруулах санал гаргах эрх нь УИХ-д нээлттэй. Гэхдээ зарим хуульчдын яриад байгаа шиг тавдугаар сарын 25-наас өмнө Засгийн газар огцрох ёстой гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуультай амин хэлхээтэй хуулиуд бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Үндсэн хуулийн дагуу дөрвөн сайд нь давхар дээлтэй байж болох бөгөөд бусад нь парламентаас гадна байх ёстой гэдэг зарчмыг баримтлах хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1.1 дэх заалтад тухайн харилцааг шинээр зохицуулах хууль гарах хүртэл одоогийн хуулийг дагаж мөрдөнө гэсэн агуулга бий. Зарим нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль хамаагүй гээд тайлбарлаад байгаа нь өрөөсгөл.

Мөн Ерөнхийлөгчийн уриалга албан бичиг баримт бус. Хогоо хаяхгүй байвал яасан юм бэ гэдэгтэй л адилхан нийгмээ уриалсан уриалга. Хэрэв Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах саналыг албан байдлаар гаргавал УИХ-аар авч хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Тэрнээс биш шууд онц байдал зарлаад сонгууль хойшилчихгүй” хэмээн тайлбарлалаа.

-А.БЯМБАЖАРГАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ОГЦРОХ ҮНДЭСЛЭЛ БИЙ БОЛВОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ОГЦОРНО-

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, хууль зүйн доктор, дэд профессор А.Бямбажаргал:  Нэгдүгээрт, Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдөр огцрохгүй. Учир нь “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хууль”-ийг УИХ баталсан. Эл хуулийн 1.1 дэхь заалтад тухайн харилцааг шинээр зохицуулах хууль гарах хүртэл одоогийн хуулийг дагаж мөрдөнө гэсэн агуулга бий. Энэ нь 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хамт хэлэлцэн баталсан хуулийн нэг юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг хэсэг нь энэ хууль мөн. Хооронд нь салгаж унших боломж байхгүй.

Эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаж хэрэглэх вэ гэдгийг л заасан хууль юм. Тэгэхээр тэр хуулиар зохицуулах хүртэл одоогийн хуулиа хэрэглэ” гэдэг заалт. Тухайн хууль нь магадгүй энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Тавдугаар сарын 25-наас өмнө батлаад, дагаж мөрдөнө гэвэл харин Засгийн газарт огцрох үндэслэл бий болно. Амжихгүй бол ямар ч боломжгүй. 1992 оны Үндсэн хуульд ч ийм хуульд ч дагаж мөрдөх шилжих тухай хууль байсан.

Зарим хуульчдын тайлбарлаж байгаа шиг Засгийн газар огцрох үндэслэл бий болбол, Ерөнхийлөгч ч огцорно. Учир нь парламенттай, Ерөнхийлөгчтэй холбоотой заалт зохицуулалтууд бий. “Монгол Улсын үндсэн хууль” болон “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хууль” хоёр нь хүйн холбоотой хуулиуд юм.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн гаргасан уриалгатай холбоотойгоор онц байдал зарлах уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсчихлээ. Сонгуулийн хуулийн есдүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн 25.2.3-т хийсэн онц нөхцөл байдал бий болсон тохиолдолд УИХ сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан байдаг. Гэхдээ үүнээс илүү нарийвчилсан зохицуулалт Үндсэн хуульд бий.

22.1 дэх заалтад “Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба  нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал арилтал, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Сонгуулийн хуулийн заалтаас илүү энэ заалт хэрэглэгдэнэ. Тэгэхээр “ковид-19” вирусийн халдвар нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэр эсвэл зарим хэсгийг хамарсан онцгой нөхцөл мөн үү, биш үү гэдгийг УИХ өөрөө шийднэ. Түүнээс биш шууд онц байдал зарлаад, сонгууль хойшлуулах тухай асуудал биш.

Гуравдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрх мэдлийг хэн нэг албан тушаалтан өөртөө төвлөрүүлэх ямар ч боломж байхгүй” хэмээн дэлгэрэнгүй тайлбар өглөө.

-ДҮГНЭХЭД-

Ямартай ч хуульчид Засгийн газар ОГЦРОХГҮЙ гэдэг байр суурийг илэрхийлж байна. Тодруулбал, Үндсэн хуультай салшгүй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1.1 дэх заалтад тухайн харилцааг шинээр зохицуулах хууль гарах хүртэл ОДООГИЙН хуулийг дагаж мөрдөх нь.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн уриалга хүчин төлөлдөр баримт бичиг биш юм. Зүгээр л нийгэмдээ хандсан уриалга. Хэрэв албан байдлааи санал гаргавал УИИ-аар оруулж хэлэлцэнэ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-27 08:17

СҮНЖИДИЙН ЗӨВ

Зочин
Зочин
2020-03-27 08:44

Ингээд сайхан тайлбарлаад өгчих нь зөв. Энэ Өнөрбаяр чинь Элбэгдоржийг дагаж д�##�даганаад,Энхбаярын хөлийг гозгонуулаад баривчилж дөвчигнөсөн нөхөр биздээ професор ч гэх шиг. Хуулиа яаж хэрэглэхийг мэддэгүй л юм байна.

Зочин
Зочин
2020-03-27 14:50

МУ-ын ҮХ-д оруулсан н\ө-г дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль. 1. МУ-ын ҮХ -д оруулсан н\ө-д нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн хуулийг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Хуулийн за�##�т энэ.

zochin
zochin
2020-03-29 10:06

Erunhiilugchiig UIHural erguulen tatah yostoi.Uls turiin uimeen samuun degdeej ard irgediig taltsuulj busnilj baina.

Холбоотой мэдээ

Back to top button