НИЙГЭМ

УДЭТ-ын хамт олон УОК-т 15 сая төгрөг хандивлав

Шинэ коронавирус (covid 19) халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх хүнд хүчир ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж улс орныхоо аюулгүй байдлын төлөө энхийн манаанд зогсож Коронавирусийн эсрэг тэмцэж буй Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалахын ерөнхий газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн, тэр дундаа Эрүүл мэндийн яамны хамт олон маань 24 цагийн турш тасралтгүй, цаг наргүй ажиллаж, сэтгэл зүтгэл гаргаж байгаа билээ.

Та бүхнийхээ энэхүү гэгээн үйлс, хичээл зүтгэлд талархан, ариун үйлсийг нь дэмжиж Ард түмнийхээ оюуны хөтөч байх эрхэм зорилготой Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын хамт олон маань Нийгмийн хариуцлагаа ухамсарлан түмэн олныхоо эрүүл энхийг сахиулах үйлсэд зориулан 1 өдрийн цалингаа хандивласны дээр Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийнхээ 1 удаагийн тоглолтын орлого болох нийт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг зориулж байна.

УДЭТ-ын хамт олныг төлөөлж УДЭТ-ын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Уран бүтээл хэлтсийн дарга СТА С.Болд-Эрдэнэ нар дэлхийн театрын өдөр буюу 03-р сарын өдөр батламжийг гардууллаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол хүн бүр эрүүл саруул, энх тунх амьдрах болтугай гэж УДЭТ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x