НИЙГЭМ

ГХЯ: БНСУ руу зорчих иргэд зайлшгүй шаардлагаар явж буйгаа нотлох шаардлага гарлаа

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

ГХЯ “Сөүл, Токио хотоос Монгол Улсын иргэдийг тусгай үүргийн онгоцоор авч ирэх ажил ерөнхийдөө хангагдаж байна. Сөүлээс 251, Токиогоос 255 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасныг баталгаажуулсан.  

Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдтэй холбоотой шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо. БНСУ бүх улсаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргалаа. Тиймээс иргэд зөвхөн зайлшгүй шаардлагаар, байнга оршин суудгаа нотлох шаардлага гарлаа.

Богино хугацааны визтэй иргэд БНСУ руу явбал хил дээр очоод хүндрэл гарах нь. Тиймээс гурван сараас удаан хугацаанд Солонгос руу явна, зайлшгүй шаардлагаар явж буйгаа нотлох шаардлага гарлаа. Токиогийн нислэгт ямар өөрчлөлт гарах талаар бид шуурхай мэдэгдэнэ. Токиогийн нислэг нэг хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 2-нд явах магадлал өндөр” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button