Нийгмийн

Б.Цэгмид хоолны харшлаа цагдаа руу чихэж шоудав уу

АН-ын дэргэдэх АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, машинтай жагсагч гэгдээд буй Б.Цэгмид өчигдөр /2020.04.28/ өөрийн фэйсбүүкээр шууд лайв цацсан. Тэрбээр лайваараа дамжуулан “Өмнөговь аймгийн цагдаа нар намайг эрүүдэн шүүлээ” гэж хэлсэн билээ.

Иргэн Б.Цэгмид бичлэгтээ “Өмнөговь аймгийн цагдаа нар ямар муухай юм бэ. Хүнийг эрүүдэн шүүдэг юм байна. Би Даланзадгадаас гараад явж байна. Намайг замд зогсоох гэж оролдлоо. Би зугтаад явж байна. Найзууд Өмнөговь, Дундговьд тосоорой. Хүнийг хэдэн цагаар хоол ундгүй хориод, эрүүдэн шүүдэг ажиллагаа цагдаагийн газраас явууллаа. Энэ цагдаа нарт алуулах юм байна” гэсэн юм. Тэрбээр өдгөө Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж буй гэх бөгөөд өөрийг нь зодсон гэх эд мөрийн баримт Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнд бий хэмээн хэлсэн юм.

Өмнөговийн цагдаа нарын эрүүдэн шүүлтээс гараад харьж байна

Posted by Цэгмэд on Monday, April 27, 2020

Харин уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах тайлбарыг өгсөн.

“Энэ асуудлаар Өмнөговь аймгийн цагдаагийн газартай холбогдсон. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Үүнийг хамт явсан хүмүүс нь гэрчилнэ. Бичлэг нь ч бий. Эмчийн зүгээс харшлын шинжтэй байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэж харшлаа эмчлүүлэх үү гэж асуухад Б.Цэгмид “Миний бие зүгээр” гээд гараад явсан байна. Тэрбээр өөрөө ч цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэж хэлсэн нь бичлэгт үлдсэн байгаа. Шаардлагатай гэж үзвэл энэ бичлэгийг бид үзүүлж болно”. Дөнгөж сая эмнэлгээсээ гараад явсан байна. Цагдаагийн албан хаагчид эрх чөлөөнд нь халдсан асуудал огт байхгүй. Бүх юм камерын бичлэгтэй” хэмээх тайлбарыг өгсөн.

Гэтэл шил шилээ даган гарах эдгээр тайлбарууд нь хоорондоо зөрчилдөж буй нь иргэдийг хооронд нь талцуулж орхив. Үнэхээр иргэн Б.Цэгмэд хоолны харшлаа, цагдаа нарын эрүүдэн шүүх ажиллагааны үр дүн хэмээж шоудав уу.

Мэргэжлийн эмч бус жирийн нэгний нүдээр харахад ч түүний байр байдал, нүүр, нүдний хавдар нь эрүү шүүлтийнх бус харшлаас үүссэн байх магадлал өндөр хэмээцгээж буй. Хэрэв түүнийг эрүүдэн шүүж, зодсон бол бие болон нүүрэнд хөхрөлт, шарх үүсэх нь лавтай. Үнэхээр эрүү шүүлт болсон, түүнээс болж Б.Цэгмидийн бие ийм байдалд орсон бол холбогдох хууль хүчний байгууллагынхан баримт нотолгоог иргэдэд нээлттэй үзүүлэх хэрэгтэй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

12 Сэтгэгдэл

  1. Хоолны харшил гэж ярих хэтэрхий ерөнхий байна. Хэрвээ энэ хүн үнэхээр эмчийн бараа харсан бол эмч харшил гэж үзсэн л бол шоконд оруулахгүйн тулд яар####тай арга хэмжээ авдаг. Яар####тай ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тогтоохын тулд яг юунаас х

    1. Яг юунаас харшилсан бэ гэдгийг эмч сорьц болон бусад аргаар тогтоодог. Тэр аргын хариуд хооны харш гэсэн хариу байдаггүй. Бүгд тодорхой нэртэй байдаг. Хүнсний харшилд ихэвчлэн жимс самарны тодорхой эр төрлүүд байдаг. Чанасан хоол идсэн бол

      1. Миний ойлгосноор чадавар муутай эмч таарч ажлаа хийгээгүй юм байна. Хэрвээ харшлийн шоконд орвол хүн маш амархан үхэх магадл#### өндөр байдаг учир харшилтай хүнийг эмч шууд эхний арга хэмжээг авдаг !

      2. Чанасан хоол идсэн бол харшил гэхэд хэцүү дээ. тиймээс би хувьдаа хоолноос болсон гэж бодож буй бол уг хоолны үлдэгдэл аяга тавгийг цагдаа болон мэргэжлийн байгууллага ш####гах ёстой байсан байх. Хоолонд “хор” болох юм байсан т####аар судлах.

  2. Хөлөөрөө цагдаагийн газар руу ороод насылкаар эмнэлэг рүү хүргэгдэнэ гэдэг чинь яаж ч бодсон цагдаагийн байран дотор болсон болохоор цагдаагийн буруу. Нарийндаа зодуураас харшил нь хэдэн зуу дахин аюултай, эрүүл мэндэд хортой, үлдэц ихтэй

  3. Өмнөговийн цагдаа аймшигтай юу ч хийдэггүй гэдгийг бид Т####ийгаач ирвэс судлаач з####уугийн хэргээс мэднэ ! Өмнөговийн цагдааг хэвийн хэмжээнд аваачихын тулд бүх teamг с####гаж өөр өөр аймагт нэг нэгээр нь хуваарилах дан шинэ хүмүүсээр баг бүрдү

  4. Araichdee bas hvniig iim aimar bolgochood hoolnii hordlogo gj yaj heleed suuj bdg bnaa tsagdaa nar ni deerees tushaal awsan .tushaal awsan nohdvvd bol hen gedeg ni todorhoi shdee tsagdaa nar er arai heterhii ymaa

  5. цэгмэд Хэн нэгний хөл гар болсон б####ай ######а шдээ хаанаас хэнээс санхүүжилт авч байгааг нь ш####гах хэрэгтэй ажил хийхгүй ингээд шоу хийгээд яаж мөнгө олдоод болоод бдгийн чөтгөр л мэдэх бх

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button