НИЙГЭМ

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Гол усны осол, үерийн аюулд иргэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НОБГ-ын харьяа Аврах 105 дугаар анги, цагдаагийн байгууллагатай хамтран "Завьт эргүүл”-ийг өнөөдрөөс эхлэн ажиллуулсан тухай ОБЕГ мэдээлэв.

“Завьт эргүүл”-ээр алба хаагчид 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ныг хүртэл Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана.

"Завьт эргүүл”-ийг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button