НИЙГЭМ
БНСУ-аас ирсэн таван сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа

БНСУ-ыг зорьсон тусгай үүргийн транзит нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр 17:48 цагт газардаж 257 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:
- Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
- Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
- Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
- Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Энэ удаагийн нислэгээр таван сэжигтэй тохиолдол бүхий хүн ирснийг онгоцны хойд хаалгаар буулгаж ХӨСҮТ-д тусгаарлав. Шинж тэмдэг илрээгүй иргэдийг “Альфа”, “Дрийм”, “Зүчи” зочид буудалд тусгаарлана хэмээн МХЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.