Нийгмийн

ОБЕГ: Төмөр замууд хуучирч, элэгдэлд орсон нь аадар бороонд эвдэрсэн

Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас авто замын эвдрэл гэмтлүүд маш их гарсан байна. Олон улсын нисэх онгоцны буудал явах зам болон Мандалговь явах замууд ихээхэн гэмтэж, ажлын хэсэг гарч ажиллаж байна.

УБ-Налайх болон УБ-Хөшигийн хөндий гэх мэт гэмтэл гарсан замуудыг засварлахаар ажлын хэсэг гарсан. Төв аймгийн Зуунмод суманд 53 хашаа, 10 орчим үерт өртсөн. Давхардсан тоогоор 81 албан хаагч ажиллаж 30 иргэний амь насыг аварсан. Төв аймгийн 3 дэд станц үерт өртсөний улмаас 400 өрх цахилгаангүй болоод байсан ба 2 дэд станцыг заслаа. Малдаа яваад сураггүй болсон 18 настай хүүг эрэн хайх, аврах ажиллагааг хийж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх тухай мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ, хэт халалтын дараа бороо орсноор дуу цахилгаантай, ширүүн аадар болох магадлал өндөр гэв. Өнөөдөр болон маргаашдаа төвийн аймгуудаар бороо үргэлжилж, энэ долоо хоног хүчтэй аадар бороо ихтэй байх төлөвтэй байгааг онцлов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button