Нийгмийн

Гал унтраах шуурхай албаны автомашинтай боллоо

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги гал унтраах шуурхай албаны “Газель” автомашинтай боллоо.

Тус автомашин нь  363 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээс шийдвэрлэж өгсөн байна.  

Хүлээн авах ажиллагааны үеэр алба хаагчид аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн гал унтраах автомашин нь 350 л устай, 30 л хөөстэй, зөөврийн авто насос, помптой автомашин юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button