Нийгмийн
18 настай эрэгтэй үерийн усанд осолдож амиа алджээ

Төв аймгийн Баян сумын харьяат малчин 18 настай, эрэгтэй Э зургаадугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт холбогдох албанд өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжсан аж. Улмаар зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас үерийн усанд осолдсон байдалтай цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.