УЛС ТӨР

ТББХ-ноос Засгийн газрыг 14 яамтай байхыг ДЭМЖЛЭЭ

НЭМЭЛТ: 16:50 ЦАГТ

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дууслаа.  Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг 17 сайдын бүрэлдэхүүнтэй, 14 яамтай байхаар боловсруулсныг хэлэлцэж

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалах яам
  3. Гадаад харилцааны яам
  4. Сангийн яам
  5. Хууль зүй, дотоод хэргийн яам
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  7. Барилга, хот байгуулалтын яам
  8. Боловсрол, шинжлэх ухааны яам
  9. Зам, тээврийн хөгжлийн яам
  10. Соёлын яам
  11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  13. Эрчим хүчний яам
  14. Эрүүл мэндийн яам

Ийнхүү Засгийн газрын бүтцийг дээрх 14 яамтай байхыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлээ.


ТББХ-НЫ ХУРАЛДААНААР ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ-

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан яг одоо /2020.07.06/ 16:30 цагт Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button