“ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдаан үргэлжилж байна

“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлогдсон. Өдгөө шүүх хурал үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон.
Улмаар шүүх хуралдааныг 2020.07.02, 2020.07.08-ны өдөр тус тус товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020.07.17-ныг хүртэл хойшлуулсан.
“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11,398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгааг анхаарахыг хүсье
Мөн шүүх хуралдааны талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүрд хүргэнэ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.