НИЙГЭМ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрнийг гаталж яваад живжээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т орших Эрчим багийн Гонгон-Олом гэдэг газар тус сумын харьяат иргэн 34 настай, эрэгтэй Г  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.19-ний өдрийн 06:30 цагаас “Гонгон-Олом” гэдэг газраас “Хилэнтийн гүүр” гэдэг газар хүртэл 25 км-т завьтай урсаж, 1-2 метрийн гүнд 20 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.19-ний өдрийн 22:23 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button