НИЙГЭМ
Амарч яваад алга болсон, 71 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ
Увс аймгийн Малчин сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 133 км, сумын төвөөс баруун урд зүгт 53 км-т Баянхайрхан багийн Хар тэрмис гэдэг газар тус сумын харьяат 13 иргэн Хяргас нуурын эргээс 2 км зайтай амарч байгаад 71 настай, эрэгтэй иргэн Б алга болжээ.
Долоодугаар сарын 19-ний өдрийн 03.00 цагт майхнаасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 10:40 цагт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж долоодугаар сарын 19-ний өдрийн 13:20 цагт Хар тэрмис гэдэг газраас хойш 7 км-т тус багийн Малчин-Уул хэмээх газраас эсэн мэнд олжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.