Нийгмийн

Дорноговь аймагт автомашин мөргөлдөж, гурван хүн нас баржээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс хойд зүгт 5 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 30 км-т орших Олон-Овоо гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг долоодугаар сарын 19-ний өдрийн 08.02 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км замыг туулан 08:38 цагт очиход Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой явсан “Алион” загварын суудлын автомашин, “Хонда инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Дорноговь аймгийн Айраг сумын харьяат 61 настай, эрэгтэй иргэн Ж, 58 настай, эмэгтэй Ц, 56 настай, эмэгтэй Н, 56 настай, эмэгтэй Г нар гэмтсэн байсан тул Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат иргэн 60 настай, эмэгтэй О, 60 настай, эрэгтэй О, 58 настай, эрэгтэй Б нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Аааа
Аааа

Нас барна гж өвчнөөр үхэхийг хэлдэг. Дайн байлдаан, аваар осолд бол алагдсан үхсэн гж хэлнэ. Байлдаанд алуулсан цэргийг тгээд байлдаанд нас барсан гхүү кккк

Холбоотой мэдээ

Back to top button