НИЙГЭМ
		
	
	
Зургаан настай хүүхэд нурсан шороонд дарагдан, амиа алджээ
						Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Задгай”-д шороонд хүүхэд дарагдаж амь насаа алджээ.
Тодруулбал, барилгын ажил хийж байсан “Ганбүрэн” ХХК-ийн таван ажилтан овоолсон шороог экскаватораар ”Хово” загварын өөрөө өргөгчид ачиж байхад шороонд хүүхэд дарагдсан тухай дуудлага өчигдөр /2020.07.28/ 18.15 цагт иржээ.
Онцгой байдлын алба хаагчдыг очиход Буянт багийн 16 дугаар гудамжны иргэн зургаан настай Э-гийг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.