Нийгмийн

Уянга суманд 56 га талбайг нөхөн сэргээжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын нөхөн сэргээлтийг хүлээж авах Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Уянга суманд энэ сарын 09-ний өдөр ажиллажээ.

Тодруулбал, Уянга суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Аум Алт” ХХК, “Баярс гоулд” ХХК, “Буд Ундрам” ХХК, “Өгөөмөр Өргөө” ХХК-ууд энэ онд биологийн нөхөн сэргээлт 14.5 га, техникийн нөхөн сэргээлт 41.6 га талбайд тус тус хийснийг газар дээр нь хэмжилт хийж хүлээн авчээ.

​Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Уянга сумын ИТХ, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан, улсын байцаагчид багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button