СПОРТ
Монголын оюутан тамирчид сүлд дуутай болжээ

Монголын спортынхны сүлд дуу бол “Тамирчны алдар” гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Гавьяат жүжигчин, “Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан дуулсан тус уран бүтээлийг монгол түмэн сайн мэднэ.
Тэгвэл Монголын оюутан тамирчид сүлд дуутай болжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны дэмжлэгтэйгээр8 МОСХ-ноос захиалан Д.Жаргалсайхан гавьяатаар уг уран бүтээлийг хийлгэж байгаа гэнэ.
Ирэх сарын 2-нд Спортын төв ордонд эхлэх Монголын оюутны спортын наадмын нээлтийн үеэр энэхүү дууг олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.