ЗААВАР|Автобусны картаа гар утсаараа хэрхэн цэнэглэх вэ

U MONEY КАРТ ГЭЖ ЮУ ВЭ ?
Нийтийн тээврийн автобусанд суух зориулалттай “Улаанбаатар смарт карт” ХХК—с NFC технологид суурилсан пластик карт юм. Одоогоор 2,3 сая пластик карт хэвлэгдсэн бөгөөд 1,3 сая идэвхитэй карт хэвлэгддэг байна. Карт уншигч төхөөрөмжийг 1,300 автобусанд байршуулж, карт цэнэглэх гэрээт цэг, банкны ПОС, хүнсний дэлгүүр зэрэг 1,000 гаруй цэг байдаг байна.
“УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ?
Тус компанийг 2014 онд байгуулсан бөгөөд 24%-ыг Улаанбаатар хотын захиргаа, 55%-ыг БНСУ-ын T-Money компани, 21%-ыг бусад хөрөнгө оруулагч нар эзэмшдэг.
Харин БНСУ-ын T-Money компаний 36.2%-ыг Сөүл хотын захиргаа, 32.9%-ыг LG групп эзэмшдэг байна.
U Money төсөл нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл тул БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3-р сард Монгол Улсад айлчлахдаа тус компаниар зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан байна.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд эрс шинэчлэлт хийж технологийн дэвшлийг нэвтрүүлсэн U money картыг үйлчилгээ дараагийн шинэ шатандаа ирлээ.
HI-PAY WALLET ГЭЖ ЮУ ВЭ
Hi-Pay Wallet нь хэрэглэгчийн төлбөр тооцооны бүхий л хэрэгцээг цогцоор нь шийдэх олон улсын стандарт бүхий Монгол залуучуудын хөгжүүлсэн аппликейшн юм.
NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар хаана ч, хэзээ ч U Money картаа Hi-Pay Wallet ашиглан цэнэглэх боломжтой боллоо.
- Hi-Pay Wallet хөгжүүлэгчид
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Монгол банкнаас “Төлбөрийн карт хүлээн авагч” тусгай зөвшөөрөл авсан компани юм. Одоогоор арилжааны 12 банкнаас гадна тус зөвшөөрлийг эзэмшиж буй цор ганц Финтек компани.
Та Hi-Pay Wallet-д аль ч банкны картаа холбон U Money картны хэрэглээний түүх харах, үлдэгдэл шалгах, цэнэглэх боломжтой.
Хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах нь нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг учраас манай компани дэлхийн хамгийн том 20-н банкны 19-ийн аюулгүй байдлыг хянадаг АНУ-ын “ACI Worldwide” LLC компанитай технологийн түншээр хамтран ажиллаж байна.
- Hi-Pay Wallet давуу талууд
- Манай мэдээллийн аюулгүй байдлын стандарт найдвартай.
Олон улсын төлбөрийн картын том тоглогчид болох VISA, MasterCard, American Express, JCB, Discover хэмээх 5 байгууллагын хамтран боловсруулсан төлбөрийн картын нууцлалын PCI DSS 3.2.1 буюу хамгийн сүүлийн стандартыг бүрэн хангаж сертификат авсан.
- Монголдоо анх удаа “Tokenization” нэвтрүүлсэн финтек компани юм.
Tokenization нь хэрэглэгч гүйлгээ хийхдээ картын мэдээллээ нэг удаа оруулсан бол, дараагийн гүйлгээнд дахин картын мэдээлэл оруулалгүйгээр амар хялбар, төлбөр тооцоо хийх боломж бүхий технологийн шийдэл юм.
ГАР УТСААРАА АВТОБУСНЫ КАРТ ЦЭНЭГЛЭХ ЗААВАР
- Hi-Pay wallet аппликейшн татаж авсан хэрэглэгч нь дурын банкны картаа холбох, дансаа цэнэглэж үйлчилгээ авах боломжтой.
- U Money картаа өөрийн гар утсаараа цэнэглэж, автобусанд шууд хэрэглэх боломжтой.
- Хэрэглэгчээс шимтгэл, хураамж авахгүй.
- Ebarimt-д автоматаар бүртгэгдэнэ.


- NFC гэж юу вэ?
NFC (Near Field Communication) нь богино зайн радио долгионы дамжуулалт хийдэг мэдээллийн технологи юм. Сүүлийн жилүүдэд Google Wallet, Apply Pay амжилттай хэрэгжин NFC-г төлбөр тооцооны системд ашиглаж байна.
NFC технологийг Samsung корпораци анх удаа гар утсандаа байршуулж, 2011 оноос төлбөр тооцоонд нэвтрүүлжээ. Samsung S5 загвараас хойшхи гар утаснууд NFC дэмждэгээр үйлдвэрлэгдэх болсон. Харин Apple компаний хувьд 2014 оноос эхлэн Iphone 6 загвар болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн гар утаснуудад NFC-г дэмждэг болсноор дэлхийн өнцөг булан бүрт NFC хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hi pay opr id shid bnuu
goy yum bnaa hi pay wallet uneheer amar yum bn u money kartaa tseneglej bolj bn bayrlalaa.
ЯПОН АВТОМАШИНЫ СУРТАЛЧИЛГАА ГАРЧ ИРЭЭД КАРТАА ЦЭЦЭГЛЭЖ ЧАДСАНГҮЙ 3 ТАТАЖ 3 УСТГАЛАА